“Эерэг хандлага-эмчилгээний эхлэл” аяны хүрээнд Налайх ЭМТ-ийн Яаралтай тусламжийн нэгдсэн тасгийн хамт олон 7023103 дугаарт дуудлага өгсөн иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна өрх бүрт эрүүл мэндийн боловсрол олгох урьдчилан сэргийлэх мэдээллийг тусгасан, зарим өвчний үед яаралтай түргэн тусламж ирэхээс өмнө гэрийн нөхцөлд өөртөө болон бусдад туслах зөвлөмж бүхий гарын авлагыг бэлтгэн тарааж байна.
Мөн яаралтай тусламж хүлээн авах хэсгээр үйлчлүүлсэн иргэдэд ч зөвлөмж, мэдээллийг бэлтгэн тараасаар байгаа юм.
Энэхүү санаачлага нь иргэнд өөртөө болон бусдад анхны тусламжийг цаг алдалгүй зөв хүргэх мэдлэгийг олгохыг зорьж буйгаараа онцлог юм.