Налайх ЭМТ нь дүүргийн 8 хорооны 36400 гаруй иргэнд үйлчлэхээс гадна Городок, Тэрэлжийн сав нутаг, Аржанчивлан, Хоолт, 4 дүгээр зөрлөг зэрэг дүүргийн харъяа алсын 120 км радиус бүхий хүрээнд байршсан цэгүүдийн хүн амд болон Төв аймгийн Эрдэнэ, Баян сумдууд руу 23-168 километрийн зайд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тогтмол хүргэдэг билээ.

Яаралтай тусламжийн нэгдсэн тасгийн хамт олон Налайх 7023103 дугаарын утсаар 2018 онд 8817 дуудлага хүлээн авч тусламж үзүүлсэн бол 2019 онд 9165 дуудлагыг хүлээн авч ард иргэддээ эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлсээр байна.

Яаралтай тусламжийн дуудлагыг ангилж, сүүлийн 2 жилээр харьцуулж үзвэл:
Осол гэмтлийн шалтгаантай дуудлага 2018 онд 578 байсан бол 2019 онд 716 буюу 138-аар тохиолдолоор нэмэгдсэн,
Алсын дуудлага 2018 онд 229 удаа, 2019 онд 222 удаагийн алсын дуудлага хүлээн авч, яаралтай тусламжийн үйлчилгээг үзүүлсэн,
Улаанбаатар буюу лавлагаа шатлалын эмнэлэг рүү 2018 онд 349 удаа, 2019 онд 363 удаа өвчтөнг аюулгүй тээвэрлэж, яаралтай тусламж үйлчилгээг манай дуудлагын багийнхан цаг алдалгүй хүргэсээр байна.

Түргэн тусламжийн дуудлагыг өвчлөлийн байдлаар дүгнэвэл тэргүүлэх шалтгаан нь зүрх судас, хоол боловсруулах замын, шээс бэлгийн замын мөн мэс заслын шалтгаантай дуудлага байдаг байна.

Эрүүл мэндийн сайдын А/294 тоот тушаалаар “Гэнэтийн цочмог өвчин, эмгэг, осол гэмтэл, хордлого, жирэмсэн, төрөх, амь тэнссэн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээг газар дээр нь болон тээвэрлэлтийн явцад үзүүлж, эмнэлэгт хүргэх үйлчилгээг түргэн тусламжийн үйлчилгээ гэнэ” гэсэн тодорхойлолтын дагуу ээлжийн 6 их эмч , 2 бага эмч, 9 жолоочийн орон тоотойгоор яаралтай тусламжийн үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэхээр бид зорин ажиллаж байна.