Тус төв нь 2019 онд хийж бүтээсэн бүтээн байгуулалтууд, амжилттай хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, эмчилгээ, үйлчилгээнд шинээр нэвтрүүлсэн ололт амжилтуудаа дүгнэн энэ сарын 19-ны өдөр бүх ажилтнууддаа тайлагналаа.

Хурлыг Налайх ЭМТ-ийн дарга Л.Байгал нээн үг хэлж, албад, тасгууд 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцуулсан юм.

Жил бүр хийж бүтээсэн ажлаа үнэлж дүгнэн шинэ оны босгон дээр шилдгүүдээ шалгаруулдаг уламжлалын дагуу урьдчилсан шалгаруулалтад 4 алба, 9 тасаг нэгж, 13 эмч, ажилтнууд оны шилдэгт нэр дэвших материалаа ирүүлснээс “Шилдэг алба”-аар шалгарсан Нийгмийн Эрүүл мэндийн албаны үйл ажиллагааг НЭМТҮХОрлогч Ц.Алтантуяа, “Шилдэг тасаг”-аар шалгарсан Дотрын нэгдүгээр тасгийн үйл ажиллагааг Тасгийн эрхлэгч Д.Оюунмаа нар танилцуулсан бол байгууллагын жилийн төсөв, санхүүгийн тайланг Ерөнхий нягтлан бодогч Б.Төмөрөө, 2019 оны үйл ажиллагааны тайланг Дарга Л.Байгал нар тус тус танилцууллаа.

Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын “Хүндэт тэмдэг”-ээр шагнагдсан Мэс заслын тасгийн боолтын сувилагч Г.Оюунгэрэлийн шагналыг гардуулж өглөө.

Улиран одож буй ондоо хийж бүтээснээ дүгнэн ярилцаж, айлчлан ирж буй 2020 ондоо шилдэг ажлын арвин их шинэ санаа, санаачлага, хүсэл тэмүүллээр дүүрэн байж, мэргэжил, зорилгоо нэгтгэн улам их амжилт бүтээлээр дүүрэн, ажиллахыг нийт хамт олондоо хүсэн ерөөе.