Энэ амралтын өдрүүдэд манай хамт олон томуу, томуу төст өвчин, амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор бүх тасаг, нэгжийн дотор их цэвэрлэгээний ажлыг өрнүүлж, агаарын халдваргүйтгэлийг хийлээ.

Их цэвэрлэгээг өрнүүлэхэд тасаг, нэгжүүд нэгдэж, байгууллагын ажилтан, албан хаагчид идэвх санаачилгатай оролцон ойр орчмоо цэвэрлэсэн юм. Тухайлбал их цэвэрлэгээгээр паар, цонх, шал, крант, сандал, тавилга, хана, таазны булан тохой, ор, матрас ариутгах, нойл, угаалтуур, шат, шатны хашлага, гэрлийн бүрхүүл, коридор, хаяг, самбар, бариул, хогийн сав, үүд, хаалга гэх мэт үйлчлүүлэгчийн хүрч болох бүх эд, зүйлсийг угааж цэвэрлэн, чийгтэй цэвэрлэгээ хийлээ.

Иргэд та бүхнийг ч гэсэн цэвэр, цэмцгэр орчныг хамтдаа бүрдүүлэхэд, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж хариуцлагатай байхыг уриалж байна.

#АМНЫ_ХААЛТАА_ЗҮҮЦГЭЭЕ
#ГАРАА_ТОГТМОЛ_УГААЦГААЯ
#ДАРХЛААГАА_САЙН_ДЭМЖИЦГЭЭЕ