ЭМС-ийн 2019 оны “Түр заавар батлах” тухай А/135 дугаар тушаалын дагуу халдвараас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах, сэжигтэй тохиолдлын үед болон тусгаарлах, хэвтүүлэн эмчилж, тусламж, үйлчилгээ үзүүлэхэд бэлтгэх дадлагыг сайжруулах зорилгоор хамгаалах, хувцас хэрэгслийг зөв өмсөх тайлах дарааллаар өртөөчилсөн сургалтыг Халдвар тандалт сэргийлэлтийн тасгийнхан бүх тасаг нэгжийн ажилтан, албан хаагч бүрт биечлэн зааж байна.
Энэхүү дадлага, сургуулилалтанд одоогоор Хүүхэд, Дотрын-1, 2, Мэс засал, Амбулатори, Халдварт- сүрьеэ, Төрөх эмэгтэйчүүд, Эмгэг судлалын тасгуудын эмч, мэргэжилтнүүд хамрагдаад байгаа бөгөөд давхардсан тоогоор 279 ажилтанг сургаж, мэдлэг туршлагыг нэмэгдүүлээд байна.
Тус дадлага, сургуулилалтад эмч, сувилагч, эмнэлгийн бүх ажилтан оролцож, бэлтгэл хийх бөгөөд халдвар судлагч эмч, ариутгагч нарын баг мэргэжил арга зүйгээр ханган ажиллах төдийгүй цаашид ч бүх тасаг нэгжүүдэд тогтмол зохион байгуулах юм.