Налайх ЭМТ-ийн Сувилагч нар “Тэргүүний сувилагч”-аар шалгарлаа.

Олон улсын сувилагч нарын өдрийг угтан “Сувилахуйн амьдрал төв”-өөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Ц.Цэрэнгийн нэрэмжит ажил мэргэжлийн уралдаан 2019 оны 04-р сарын 19-20 ны өдрүүдэд боллоо.

Уралдаанд Чингэлтэй дүүргийн ЭМТ-ийн Сувилахуйн баг Тэргүүн байр, Цэргийн төв эмнэлгийн Сувилахуйн баг Дэд байр, Налайх ЭМТ-ийн Сувилахуйн баг Гутгаар байр тус тус эзэллээ. Тус уралдааны хүрээнд зохион байгуулсан ажил мэргэжлийн тэмцээнд мэргэжил тус бүрийн “Тэргүүний сувилагч”-ийг шалгаруулсан байна. Үүнд:

  1. Нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн “Тэргүүний сувилагч” Г.Жимсээ /Налайх эрүүл мэндийн төвийн Нүдний сувилагч/
  2. Мэс заслын сувилахуйн“Тэргүүний сувилагч” Г.Балжан /Налайх эрүүл мэндийн төвийн Хагалгааний сувилагч/
  3. Яаралтай тусламжийн сувилахуйн “Тэргүүний сувилагч” Б.Отгонтуяа /Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг/
  4. Дотрын сувилахуйн “Тэргүүний сувилагч” Д.Даваа /Цэргийн төв эмнэлэг/
  5. “Манлайлагч сувилагч”Ч.Буянхишиг /Чингэлтэй ЭМТ-ийн мэдрэлийн тасгийн сувилагч/нар тус тус шалгарлаа.

Тэмцээний үеэр “Сувилагчийн өдрийг Баяр уу? Талархалын өдөр уу? нээлттэй хэлэлцүүлэг өрнөсөн байна. Цаашид Олон улсын сувилагчийн өдөр угтсан үйл ажиллагааг III сараас дараа жилийн III сарыг дуустал жилийн турш төлөвлөн зохион байгуулж, IV-V сардаа зохион байгуулсан ажлаа нэгтэн дүгнэн, сувилагчийн ажил үйлсийг сурталчилах, тэдэнд урам өгөх, алдаршуулан, урамшуулах, итгэл, хайр, хүндэтгэл үзүүлэх өдөр болгох талаар ярилцсан байна.
Ажил мэргэжлийн уралдаанд амжилттай оролцон “Тэргүүний сувилагч”-аар шалгарсан сувилагч Г.Жимсээ, Г.Балжан нартаа болон Гутгаар байр эзэлсэн Сувилахуйн багтаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье.