Нийслэлийн засаг даргын 2020 оны “Гүйцэтгэлийн гэрээ байгуулах тухай” А/193 дугаар захирамж, Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны “Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн гэрээний хэрэгжилтийг хангуулах тухай” А/12 дугаар тушаалын дагуу өнөөдөр Налайх дүүргийн ӨЭМТ-үүдтэй гурвалсан гэрээгээ байгууллаа.

Гэрээнд Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал болоод ӨЭМТ-үүдийн дарга нар гарын үсэг зурснаар баталгаажиж, гүйцэтгэлийн гэрээ өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.

Дэлхий дахинд тархаад байгаа шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлж буй энэ цаг үед ӨЭМТ-үүдтэй ийнхүү гурвалсан гэрээг түрүүлж байгуулсан нь ард иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламжийг чанартай үзүүлэх, мэдээллээр хангаж ажиллахад нь дэмжлэг үзүүлэх төдийгүй эрсдэлт нөхцөлд хариуцлагатай албыг хашдаг тэдэнтэй хамтран ажиллах, итгэл хүлээлгэж, гүйцэтгэлийг амжилттай хэрэгжүүлэхэд нь түлхэц өгөх ач холбогдолтой юм.