Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд Налайх дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд “Сүрьеэгийн тусламж, үйлчилгээг үнэлэх арга барилд сургах нь” сэдэвт сургалтыг энэ сарын 03-ны өдөр  зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд “Дэмжлэгт хяналт хийх тухай, хяналтын үр дүнг тооцох”, “Сүрьеэгийн удирдлага, зохион байгуулалтыг хяналтын хуудсаар үнэлэх”, “Сүрьеэгийн өвчлөлийн бүртгэл, хавьтал судлал, тархвар зүйн судалгаа хийх арга, аргачлал”-ын талаар мэдээлэл өгч, тохиолдолд суурилсан хэлэлцүүлэг боллоо.

Сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд тавих хяналтыг сайжруулах зорилготой тус сургалтанд  Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн  28 хүн оролцсон байна.