Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 123 дугаар зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Налайх ЭМТ-ийн ахмад, мэс заслын их эмч Б.Батжаргал, “Алтан гадас” одонгоор хүүхдийн их эмч О.Эрдэнэчимэг, ахмад сувилагч Ц.Чимгээ, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар ахмад асрагч Т.Минчинсүрэн нар тус тус шагнагдлаа.
Шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгальмаа, Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан нар өнөөдөр Налайх дүүргийн Соёлын ордонд гардуулан өгсөн юм.
Хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд эгэлгүй биеэ зориулж явсан ахмадууддаа дахин дахин баяр хүргэж, бахархалт он жилүүдийнхээ ололт амжилт бүхний гавьяа төрийн дээд одон, медалиа олон жил энгэртээ гялалзуулж, эрүүл энх байхыг хүсэн ерөөе.