Тус халдвараар оношлогдон эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд 2 хүний биеийн байдал хүнд байсан ч сайжирч эхэлсэн аж.
Мөн коронавирусийн анхны тохиолдол болж МУ-д бүртгэгдсэн Франц иргэний уушгийг компьютерээр нарийн шинжилсэн ХӨСҮТ-ийн эмч түүнд хандан: “Таны уушгинд гарсан өөрчлөлтүүд эргэн сэргэж байна. Сайжирч байна. Эмчилгээ маш сайн зохиж байна” гэж хэлээд гарахад эмчлүүлэгч “Би инээмсэглэж байна. Таньд ч бас инээмсэглэл бэлэглэе” гэж эмчдээ мессэж бичсэн тухай ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлээд цаашдаа багадаа 10 хоног эмчилгээ үргэлжилнэ гэдгийг мөн онцоллоо.

Сүүлийн хоёр өдөр халдварын тохиолдол дахин нэмэгдээгүй байна.