Коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх зорилгоор 2 дахь удаагаа лабораторийн тасгийг бүрэн халдваргүйжүүлэх ажлыг урьд шөнө зохион байгууллаа.
Халдваргүйжүүлэлтийг нийт 270 м2 талбайд хийсэн бөгөөд хана, цонхны тавцан, ширээ, сандал, шал, хаалганы бариул, коридорын хана, шал орох гарах хэсгүүдийн хаалга, хаалганы бариул, шат, довжоо, гадна талбай зэргийг 0.06%-ийн жавелионы уусмалаар шүршиж, дараа нь эд хогшил тоног төхөөрөмжийг арчиж бүрэн халдваргүйжүүллээ.
#Иргэдээ гэртээ байцгаая
#Маскаа зүүе
#Гараа ариутгая
#Зай баръя
#Хамтдаа Covid-19 халдвараас сэргийлцгээе.