2020.12.06-ны өдөр нийт 23341 хүнд PCR шинжилгээ хийхэд коронавируст халдварын 38 тохиолдолд илэрчээ. Тодруулбал, Улаанбаатарт 32, Сэлэнгэд 2, Дорноговьд 3, Орхонд 1 тохиолдол тус тус батлагджээ.
Ингэснээр Улаанбаатар хотын 7 дүүрэгт нийт 128 тохиолдол бүртгэгдсэн байна. Харин МУ-ын хэмжээнд нийт бүртгэгдсэн тохиолдол 887, үүнээс дотоодод буюу кластер өвчлөл нийслэл, аймаг зэрэг 7 газарт 439 тохиолдол батлагдаад байна.
Эдгээрээс нийт 384 хүн эдгэрээд байгаа бол өнөөдрийн байдлаар 494 хүний эмчилгээ үргэлжилж байна. Эмчлүүлэгчдийн биеийн байдлын хувьд маш хүнд 2, хүнд 5, хүндэвтэр 71, хөнгөн 416 байна гэлээ.
ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ БҮРИЙГ ЯГШТАЛ БИЕЛҮҮЛЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ.