Улаанбаатар хотод голомтлон тархаж байгаа Коронавируст халдварын тохиолдлууд нь эмнэлгээр явсан, олон хүнтэй зэрэг үйлчлүүлсэн гэх асуумжтай байгаа тул иргэд та бүхнийг хүний бөөгнөрөл үүсгэхгүй, хүнтэй ойрын зайнаас харьцахгүй, олон хүнтэй хавьтал болохгүй байхад онцгойлон анхаарахыг хүсч байна.
Коронавируст халдварын тандалт, тархалтыг илрүүлэх шинжилгээг бид иргэдэд хүндрэл үүсгэхгүй, хүлээлгэхгүй, халдварын эрсдэлийг нэмэгдүүлэхгүй байх үүднээс 2 цэгээр зэрэг авах зохион байгуулалтыг хийсэн. Гэвч цаг урьдчилан цаг авсан иргэд дээр цаг аваагүй иргэд нэмэгдэж бөөгнөрөл үүсгэж байгаа нь халдварын эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Иймд иргэд та бүхэн коронавируст халдварын илрүүлэх PCR шинжилгээнд хамрагдахдаа WWW.ERUUL.GEREGE.MN сайтаас урьдчилан цаг авч, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн үйлчлүүлнэ үү!
Шинжилгээ авах төвүүд:
1. Хуучин амбулаторийн зүүн хаалгаар ордог ТОТ-1 нь 09.00-18.00 цагийн хооронд
2. Лабораторийн 1 давхарт байрлах ТОТ-2 нь 12.00-18.00 цагийн хооронд тус тус ажиллаж байна.
ИРГЭН БҮР ХАРИУЦЛАГАТАЙ байж Хайртай бүхнээ хамтдаа хамгаалцгаая!!