Жил бүрийн 12 дугаар сарын 1–ний өдөр Дэлхий нийтээрээ ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр тохиодог. Энэ жил НҮБ-аас “Дэлхийн эв нэгдэл-Хамтын хариуцлага” уриан дор тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон.
Энэхүү үйл ажиллагаанд Налайх дүүргийн ЗДТГ, ЭМТ-ийн хамт олон хамтран нэгдэж буйгаа улаан туузаар ижилсэн илэрхийллээ.
Эл өдөр нь ХДХВ, ДОХ-оос сэргийлэх, тархалтыг бууруулахад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амыг ялгаварлан гадуурхалтаас ангид байлгахад төр, иргэний нийгэм, иргэн бүр анхаарлыг хандуулан дуу хоолойгоо нэгтгэдэг юм.
Ковид-19 цар тахлын үед ч ХДХВ-ын эсрэг тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлсээр байна.