Жирэмсэн эмэгтэйчүүд томуугаар өвчилж, хурдан үгдэрч хүндрэх, цаашилбал амь насанд эрсдэлтэй байдаг байна.

Иймд урьдчилан сэргийлэх зорилгоор МУ-ын Засгийн газрын хөрөнгөөр, НҮБ-ын Хүүхдийн Сангаар дамжуулан авсан Бүгд Найрамдах Солонгос Улсад үйлдвэрлэгдсэн томуугийн эсрэг вакциныг Эрүүл мэндийн сайдын тушаалаар үнэ төлбөргүй дархлаажуулж эхлээд байна.

Иймд та энэ сарын 04-17 ны өдрүүдэд өөрийн харьяа ӨЭМТ-дөө хандан томуугаас сэргийлэх вакциндаа амжиж хамрагдаарай.