Эцэг эхчүүд, асран хамгаалагчид та бүхэн 6 сартайгаас-5 хүртэлх насны хүүхдүүдийн хамт өрхийн эрүүл мэндээ төвдөө очин А амин дэмийг үнэ төлбөргүй авч, бяцхан үрсдээ уулгаарай. Таны хүүхэд 6-11 сартайд бол 100 000 ed, 12-59 сартай бол 200 000 ед тунгаар витаминаа уух юм.
Мөн 5 хүртэлх насны хүүхдүүдийн өсөлт хөгжлийн үнэлгээг хийх тул хүүхдийнхээ ягаан дэвтрийг авч очихоо мартуузай!

Та үүнийг мэдэх үү?
Витамин А хүний дархлааны системийг хэвийн байлгахад чухал ач холбогдолтой байдаг. Витамин А нь лууван улаан хулуу, туна загас, манжин, буурцаг, загас, өндгөнд их хэмжээгээр агуулагддаг байна.
Витамин А дутагдсанаас болж хараа муудах, нүдний торлогт өөрчлөлт орох, нүдний болор цайх эхлэл болж, арьс хуурайшдаг. Мөн сонсгол, амт үнэр мэдрэх мэдрэмж сулардаг.
Иймд бяцхан үрсийнхээ эрүүл мэндэд анхаарч жилд 2 удаа өндөр тунт А аминдэмийг 5 болон 11 сард уулгаж байгаарай.