ХДХВ/ДОХ-ын асуудалд олон нийтийн анхаарал хандуулах дэлхийн өдөр болж өнгөрсөнтэй холбогдуулан Гэр бүлийн радио 104.0 ФМ-ын “Зочны цаг” шууд нэвтрүүлэгт Налайх ЭМТ-ийн БЗДХ/ДОХ-ын кабинетын Сайн дурын зөвлөгөө шинжилгээний төвийн зөвлөгч, арга зүйч Л.Бурмаа болон Нийгмийн ажилтан Э.Өлзийжаргал нар уригдлаа.

Нэвтрүүлгээр ХДХВ/ДОХ-ын олон нийтийн анхаарал хандуулах өдрийг угтан Налайх дүүрэгт хийгдсэн үйл ажиллагаа болон “БЗДХӨ-ний хор уршиг түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдвийн хүрээнд ярилцаж, иргэдэд мэдлэг, мэдээлэл хүргэлээ