Налайх, Багахангай дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагчид “Артерийн гипертензийн тархалт, оношлогоо” сэдэвт сургалтанд амжилттай хамрагдлаа. Эрүүл зүрх Эрүүл Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй нийслэлийн бүх эрүүл мэндийн төвийн эмч сувилагчдыг чадваржуулах “Артерийн гипертензийн тархалт, оношлогоо” сэдэвт сургалт 2018 оны 5 сарын 7-ны өдрөөс эхлэн Баянгол, Баязүрх, Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүрбаатар дүүргүүдэд амжилттай явагдаж нийт 800 гаруй эмч, сувилагч, эрүүл мэндийн нийгмийн ажилтнуудыг хамруулаад байна. Налайх, Багахангай дүүргийн эмч, сувилагчид 2018 оны 6 сарын 4-ны өдөр “Артерийн гипертензийн тархалт, оношлогоо” сэдэвт сургалт Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн байранд явагдлаа. Сургалтанд Налайх дүүргийн Нарны эрч ӨЭМТ, Амь-Эрдэнэ ӨЭМТ, Тэрэлж 6-р хороо, Ачлал Налайх ӨЭМТ, Суврага Налайх ӨЭМТ 21 эмч, 16 сувилагч, 4 эрүүл мэндийн нийгмийн ажилтан оролцсон бол Багахангай дүүргийн эрүүл мэндийн төвөөс 3 эмч, 3 сувилагч ирж сургалтанд хамрагдлаа. Сургалтыг АШУИС-н Дотрын тэнхмийн ахлах багш Отгонбат, Эрүүл зүрх Эрүүл Улаанбаатар хөтөлбөрийн удирдагч Т. Хулан нар удирдан явуулж, сургалтын зохион байгуулагчаар Эрүүл зүрх Эрүүл Улаанбаатар хөтөлбөрийн менежер С. Дулмаа, И.Асенгүль нар ажилсан юм. Тус сургалтын нээлтэнд Налайх дүүргийн дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал, НЭМТҮХорлогч дарга Ц.Алтантуяа, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн өрхийн менежер П.Дүүрэнгэрэл нар оролцож, тус хөтөлбөрийн цаашдын үйл ажиллагааг дэмжиж хамтарч ажиллахаа илэрхийллээ.