Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд коронавируст “Ковид-19” халдвар голомтлон гарсантай холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 09-10-ны өдрүүдэд тус хороодын 20 мянга гаруй иргэнийг PCR-ийн шинжилгээнд хамруулахаар болсон.
Энэ хүрээнд коронавируст халдварыг илрүүлэх, тархалтыг таслан зогсоох зорилгоор дүүрэг бүрт ажиллаж буй шинжилгээний цэгүүдийн алба хаагчдыг энэ бямба, ням гарагт Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд нэмэлтээр дайчлан ажиллуулахаар боллоо.
Үүнтэй холбогдуулан Налайх дүүргийн ТОТ-ийн шинжилгээ авах ажлыг 2021 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 11.30 минутаар тасалбар болгон түр хугацаагаар зогсоож байгаа төдийгүй бямба, ням гарагт PCR-ийн шинжилгээ авах цэгүүд ажиллахгүй болохыг мэдэгдэж байна.
Ирэх даваа гараг буюу 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн шинжилгээний цэгүүд тогтсон цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллах болно.