Дүүргийн хэмжээнд хэрэгжиж буй “Эерэг хандлага-Иргэн танаас” аяны хүрээнд “Стресс, түүнийг хэрхэн удирдаж сурах вэ” сэдэвт амьдрах ухааны чадвар эзэмшүүлэх сургалт энэ сарын 18-ны өдөр зохион байгуулагдлаа.

Хичээлийг Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл судлаач Н.Хишигт “Сэтгэлзүйн мэдээлэл”, “Баясалгалын болон булчин суллах дасгалууд”, “Стресс үүсгэж байгаа шалтгааныг тогтоох”, “Ажилтнуудын стрессийг үнэлэх”, “Стрессдсэн үедээ хэрхэн хурдан тайвширах, зөв аргыг олох”, “Сэтгэл заслын аргуудыг ашиглан сэтгэл зүйдээ хэрхэн анхаарал тавьж сурах вэ? зэрэг агуулгын хүрээнд зааж зөвлөлөө.

Тус сургалтын зорилго нь төрийн байгууллагын ажилтан албан хаагчдын ажлын байрнаас үүдэлтэй стрессийг бууруулах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, харилцагч үйлчлүүлэгчийн хүндлэлийг хүлээсэн төрийн үйлчилгээг нэвтрүүлэх, хамт олны эерэг уур амьсгалыг бүрдүүлэхэд оршиж буй юм.

Сургалтыг дүүргийн ГБХЗХХ, ЗХТ, “Гүүд нэйборс” ОУТББ-ийн Налайх дах ОНХХөтөлбөр хамтран дүүргийн төрийн байгууллагуудад зохион байгуулж байгаа ба хамт олны төлөөлөл 25 ажилтан, албан хаагчдыг хамруулж байгаагаараа онцлог юм.

Ажлын байранд стрессээ удирдаж сурна гэдэг нь өөрөөр хэлбэл өөрийгөө удирдаж сурах юм. Өөрийн хүчээр өөрчилж чадах бүхэнд та тайван хандаж чадна.