Project Description

 Эм зүйн тасаг

Түүхэн замнал:

1934 он – анхны эмийн сан байгуулагдсан бөгөөд эрхлэгчээр орс бага эмч Вера ажиллаж байсан

1941 он – Эм бэлтгэлийн газрын 48 дугаар тушаалаар анхны монгол эмийн сан байгуулагдсан

1957 он – Хоёр ээлжийн ажиллагаатай болж эмийн тусламж улам сайжирав

1992 он – МИЭК-ны харьяа 20-р эмийн сангаас салж эрүүл мэндийн төвийн эмийн сан үүссэн

1999-2011 он – 20 гаруй нэр төрлийн судас болон булчингийн тарилгын шингэн болон дотор уух, гадуур хэрэглэх усан эмийг найруулан бэлтгэж эмнэлгийн хэрэгцээг хангаж байсан

2008 он – Нийслэлийн ЭМГ-аас эмийн тендер зарлаж тендерийн хуваарийн дагуу эм ханган нийлүүлэх байгууллагуудаас эм эмнэлгийн хэрэгслэлийг татан авч эхэлсэн

2010 он – Судсаар сэлбэх шингэнийг эмнэлгийн нөхцөлд бэлгэхийг зогсоон үйлдвэрийн тарилгын шингэн хэрэглэдэг болсон

2013 он – Эмийн санд бүтцийн өөрчлөлт хийгдэж Эм зүйн алба болон өргөжив

2017 он – Санхүү дүн бүртгэлийн тасгаас тусгаарлан эмнэлгийн тусламж үйлчилгээний албанд харяалагдах болсон

Зорилго: Иргэдэд эмчилгээний өндөр идэвхитэй, аюулгүй чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгсэлээр тасралтгүй жигд, хүртээмжтэй хангаж эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд оршино.

Үйл ажиллагааны чиглэл:

  • Хэвтэн эмчлүүлэгчдэд түүврийн дагуу 396 төрлийн эм тараах

  • Эмийн гаж нөлөө, зохистой хэрэглээний талаар сургалт хийж

  • Эмчлүүлэгсдэд эмийг хэрхэн уух ямар нөлөөтэй зэргийг тайлбарлах

  • Эмийн татан авалт болон хүлээн авалт хийх

   Тасгийн ажилчдын тоо

Тасгийн эрхлэгч Э.Соёл-Эрдэнэ
Эм зүйч 3
Эм олгогч 4
Нийт 7

   Цагийн хуваарь

Даваа-Баасан 09:00-17:00
Бямба Амарна
Ням Амарна

  +976 70233158

   Байгууллагын байршил