Project Description

Мэс заслын тасаг

Түүхэн замнал: 1960 он – Төрөх тасгаас бие даан тусгаарлаж 20 ортойгоор байгуулагдан анхны мэргэжлийн мэс заслын тасаг нээгдэж байсан

1979 он – Мэс заслын тасгийн дэргэд цусны салбар станц байгуулагдсан

1997 он – Герман улсын цэргийн зориулалттай ясны  хугарлын үед хэрэглэдэг, олон талт татлагын иж бүрдэл болон, АНУ-ын Хоффманы, ОХУ-ын Илизаровын аппаратуутыг авч 25 гаруй төрлийн хүнд хагалгаануудыг орон нутагтаа бие даан хийх боломжтой болсон

2004 он – Нийгмийн халамж хамтын ажиллагаа олон улсын хөрөнгө оруулалтаар УИХ-ын гишүүн асан С.Отгонбаярын санаачлага дэмжлэгтэйгээр мэс залын тасгаас Сэхээн амьдруулах тасаг нь 5 ортойгоор бие даасан тасаг болон гарсан.

2009 он – ОХУ-ын Иркутск мужын эмч нарын багтай хамтран ажиллан туршлага солилцсон

2014 он – Байгууллагын аврага тасаг болсон

Зорилго: Мэс заслын болон гэмтлийн хагалгааны нэр төрлийг олшруулж орчин үеийн дэвшилтэт технологид тулгуурлан үйлчлүүлэгчдэд мэс заслын тусламж үйлчилгээг шуурхай, аюулгүй, хүртээмжтэй үзүүлэх.

Үйл ажиллагааны чиглэл:

  • Гэмтлийн дараах анхны тусламж

  • Мэс заслын эмчилгээ

  • Жижиг мэс ажилбарууд

  • Хагалгааны дараах эмчилгээ, хяналт

  • Боолт

  • Гэмтлийн мэс засал

   Тасгийн ажилчдын тоо

Тасгийн эрхлэгч Б.Цолмон
Тасгийн ахлах Х.БатОюун
Эмч 4
Сувилагч 6
Асрагч 4

   Цагийн хуваарь

Даваа-Баасан 09:00-17:00
Бямба Амарна
Ням Амарна

  +976 70233158

   Байгууллагын байршил