👉‘’ХЭНИЙГ Ч ОРХИГДУУЛАХГҮЙ БАЙХ’’зарчмын хүрээнд эрүүл мэндийн үзлэг, эрт илрүүлэгт бүх насныхан болон тусламж үйлчилгээнээс орхигдож байгаа, орхигдох эрсдэлтэй алслагдсан иргэд, малчид, орлого багатай, хөдөлгөөнт хүн амыг хамруулах зорилготой Мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх төслийг хэрэгжүүлж байна.
📌Төслийг дүүргийн 5 дугаар хорооны ‘’Амь-Эрдэнэ’’ ӨЭМТ-д хэрэгжүүлэх боломж бүрдэж 40 гаруй сая төгрөгийн зөөврийн үзлэг оношлогоо хийгдэх Мобайл технологийн багаж техникийг хүлээлгэн өглөө.
📌Дээрх арга хэмжээнд Дүүргийн Засаг даргын орлогч Н.Мандуул, НЭМТ-ийн дарга Л.Байгал, ЭМТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга Ц.Алтантуяа болон хороодын өрхийн эрүүл мэндийн эмч эмнэлгийн ажилтан, хороодын хэсгийн ахлагч нар оролцлоо.
✅Мобайл технологи төсөл нь орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх үзэл баримтлалын хүрээнд эрүүл мэндийн анхан шатны болон олон нийтийн төвшинд мобайл эрүүл мэндийн технологийг нэвтрүүлэх замаар хүн амын, ялангуяа эмзэг бүлгийнхний эрүүл мэндийн байдлыг сайжруулах зорилготой юм.
👉Одоогоор уг төслийн хүрээнд халдварт бус өвчний эрт илрүүлэг, эх, хүүхдийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөрт хамрагдсан бөгөөд явуулын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шаардлагатай машин, тоног төхөөрөмж /зөөврийн ЭКГ, ЭХО, цусны даралт хэмжигч, хурдавчилсан оношлуур, ухаалаг таблет гэх мэт/-ийг нийлүүлж, эрүүл мэндийн ажилтнуудад мобайл тоног төхөөрөмжүүдийг ашиглах мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтуудыг зохион байгуулж, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах юм.