🕐01.00 Бөх нойрсох үе өнгөрч амархан сэрж өвчин мэдрэх нь илүүтэй болно.
🕑02.00 Элэгнээс бусад эрхтэн ажиллахгүй тул кофе, цай, спиртийн зүйл ууж болохгүй.
🕒03.00 Цусны даралт доод хэмжээнд хүрч судасны лугшилт амьсгаа удааширна.
🕓04.00 Даралт бага. Харин сонсгол их соргог байна. Энэ цагт нас баралт их байна.
🕔05.00 Бөөр ажиллахгүй, нойр хөнгөн зүүдэлнэ. Энэ цагт босвол их сэргэлэн байна.
🕕06.00 Даралт ихсэн зүрхний цохилт түргэсч, судасны лугшилт олширно.
🕖07.00 Биеийн дархлал хамгаалах чадвар хүчтэй болно.
🕗08.00 Гүйцэд амарч бие хорт бодисоос бүрэн чөлөөлөгдсөн байна. Энэ үед архи ууж болохгүй. Уувал элэгний ачаалал ихэснэ.
🕘09.00 Сэтгэхүйн идэвх сайжирч өвчин мэдрэх нь багасна. Зүрх сайн ажиллана.
🕙10.00 Ажиллах чадвар ихэснэ. Иймд энэ цагийг үр бүтээлтэй ашигла.
🕚11.00 Зүрх, сэтгэхүй зохицон хэвийн сайн ажиллана.
🕛12.00 Бух хүчийг дайчлах үе. Энэ цагт бүү хоолло.
🕐13.00 Элэг амарч байна. Ажиллах идэвх буурч ядарна. Ажил их ч амар.
🕑14.00 Биеийн хүч тамир суларна.
🕒15.00 Ажиллах чадвар сайжирна. Үнэрлэх, амтлах мэдрэхүй гоц сайн.
🕓16.00 Цусанд сахарын хэмжээ ихсэнэ. Энэ нь өвчний шинж биш.
🕔17.00 Хөдөлмөрийн бүтээмж өндөр.
🕕18.00 Биеийн өвчин мэдрэх чадвар буурч, сэтгэцийн сэргэг байдал алдагдана.
🕖19.00 Даралт ихсэж сэтгэхүйн тогтонги байдал алдагдана. Толгой амархан өвдөнө.
🕗20.00 Биеийн байдал гайхамшигтай сайн, сэтгэл тайван байна.
🕘21.00 Цээжлэх зүйл амархан тогтоно. Ой ухаан хурц байна.
🕙22.00 Цусны цагаан бөөм олширно. Биеийн халуун буурна.
🕚23.00 Бие махбодь амрахыг шаардана. Эсийн сэргэн төлжих чанар үргэлжилнэ.
🕛24.00 Бие төдийгүй тархи амрахад бэлтгэгдэнэ. Мартамхай байх учир цээжилсэн зүйл ойд тогтохгүй.