Жирэмсэн үед хооллох давтамж ихсэх, цээж хорсох, хордлого өгч бөөлжих зэргээс болж шүднүүд эрдэсээ алдсанаар цоорох, өвдөх эрсдэл нэмэгддэг. Тиймээс та жирэмслэхээр төлөвлөж байгаа бол ЗААВАЛ шүдний эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй ба шаардлагатай бол эмчилгээ хийлгээрэй.
🤰 Жирэмсний эхний 3 сард ургийн бүх эрхтэн системүүд бүрэлдэх чухал үе учраас аль болон химийн гаралтай бодис, эм хэрэглэхгүй байхыг хичээгээрэй. Иймээс нэн яаралтай биш бол шүдний эмчилгээ хийлгэх шаардлагагаүй. Харин жирэмсний дунд 3 сард цоорлын эмчилгээ, чулуу цэвэрлэгээ гэх мэт хөнгөн ажилбар хийлгэхэд эрсдэл харьцангуй бага гэж үзнэ. Сүүлийн 3 сард ургийн хэмжээ томорсон байх ба жирэмсэн ээж үзлэгийн сандал дээр дээш харж хэвтэх үед ухаан алдах, хавагнах, цусны даралт ихсэх гэх мэт эрсдэл үүсч болзошгүй тул аль болох шүдний эмчилгээ хийлгэхгүй байхыг зөвлөдөг.
🤰Гажиг заслын зэмсэг хийлгэх нь өөрөө ургийн хөгжилд ямар нэгэн байдлаар шууд нөлөөлөхгүй ч гэсэн эмчилгээнээс өмнө рентген зураг авхуулах, амны хөндийг бэлдэж шүднүүдээ эмчлүүлэх зэрэг ажилбарууд хийлгэх шаардлага гарах учраас таныг амаржсаныхаа дараа шүдний эмчилгээгээ хийлгэхийг зөвлөж байна. Харин та шүдний аппарат хийлгэснийхээ дараа жирэмсэн болсон бол санаа зоволтгүй гажиг заслын эмчилгээгээ үргэлжлүүлээд явж болно. Гажиг заслын аппарат нь таны жирэмслэлт болон төрөх процесст ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлэхгүй.
Анхаарна уу❗ Жирэмсэн үед яаралтай шүдний эмчилгээ хийлгэх, шүд авхуулах шаардлага гарсан тохиолдолд өмнө нь заавал жирэмсний хяналтын эмчтэйгээ уулзаж үзлэг хийлгэсэний дараа шүдний эмчилгээ хийлгэх шаардлагатай ба энэ нь үүсч болох эрсдлээс ээж өөрийгөө болон хүүхдээ хамгаалж байгаа юм.
Танд эрүүл энхийг хүсье