Project Description

Халдвар тандалт, сэргийлэлтийн тасаг

Түүхэн замнал:

1934 он – Ариутгалын тасаг нь их эмчийн салбар байгуулагдахад шилэн шприц ариутгаж эхэлсэн
1975 он – Төрөх, мэс заслыг ариутгах болсон
1988 он – Төрөх, дотор, мэс заслын ариутгал шинээр нээгдсэн
1990 он – Орон тооны цомотгол хийн 3 хүний орон тоотой болсон 1996 он – ЭМЯС-ын тушаалаар сувилагч нар ажиллах болсон
1986 он – Угаалгын тасаг нь төрөх тасгын харяанд нэгдсэн
1989 он – Ариун цэврийн станц татан буугдаж эмнэлгийн халдвар судлагч эмчийг ЭМН-ээс хавсран хийх болсон
2002-2007 он – Халдвар судлагч их эмчийг орон тоогоор авч ажилуулж байсан
2010 он – Эрүүл мэндийн сайдын 2010 оны 405 тоот тушаалаар анх байгуулагдсан
2014 он – Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр 8 хүний бүрэлдхүүнтэй болж шилжин ажиллаж байна

Зорилго:

Дүүргийн хэмжээнд халдварт өвчнийг бууруулах, байгууллага иргэдэд хандсан сургалт сурталчилгаа явуулах урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ зохион байгуулж мэргэжлийн арга зүйгээр ханган ажиллахад оршино.

Үйл ажиллагааны чиглэл

  • Эмнэлгийн эмчлүүлэгч болон эмнэлгийн ажилчдын хоолны чанар, үйл ажиллагаанд тогтмол хяналт тавих

  • Давтан хэрэглэгдэх багаж угааж халдваргүйжүүлэх

  • Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлэх байнгын ариутгалыг тасаг нэгжүүдэд хийх

  • Халдваргүйжүүлсэн багаж, бор материал, цагаан материал ариутгах

  • Халдварт өвчний голомтыг судлаж, халдваргүйтгэх

   Байгууллагын ажилчдын тоо

Тасгийн эрхлэгч Б.Ирэхамарчулуун
Тасгийн ахлах С.Хуан
Эмч 2
Сувилагч 3
Туслах ажилтан 6

   Цагийн хуваарь

Даваа-Баасан 08:30-17:30
Бямба Амарна
Ням Амарна

  +976 70233158

   Байгууллагын байршил