Project Description

Түүхэн замнал

1954 он – Санхүү аж ахуйн бие даасан хэсэг болон үүсгэн байгуулагдсан

1960 он – Статистикийн албыг бага эмч эрхлэн эмнэлгийн захиргааны удирдлаган дор ажиллаж эхэлсэн

1971 он – Даатгалын хэсэг үүссэн

2010 он – Захираа аж ахуйн албанаас тусгаарлан санхүү дүн бүртгэлийн тасаг

2011 он –  Санхүү дүн бүртгэл, даатгалын тасаг

2014 он –  Одоог хүртэл санхүү дүн бүртгэл, даатгал, хоолны тасаг

Санхүү, дүн бүртгэлийн тасаг

Эрхэм зорилго

Санхүүгийн хамт олон бид Эрүүл мэндийн төвийн эмчилгээ үйлчилгээг тасралтгүй явуулахад, санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр  удирдан зохион байгуулах, улсын төсөв, ЭМДаатгал, өөрийн орлогын санхүүжилтыг тооцоолон бий болгож, төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл болон статистикийн мэдээ тайланг нэгтгэн үнэлэлт дүгнэлт өгч ажиллах

Үйл ажиллагааны чиглэл

  • Санхүүгийн тайлан баланс, дараа жилд ажиллах төсвийн төслийг бичиж дээд газарт тушаах
  • Иргэдэд эмнэлэгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжлэх
  • Ажилчдын цалин хөлс,  үр дүнгийн урамшил, унаа хоолны хөнгөлөлт, бусад нийгмийн асуудлыг шийдвэрлэх, үйл ажиллагааны шаардлагатай нийт зардлыг цаг тухайд нь шийдвэрлэж олгох
  • Эрүүл мэндийн төвийн статистик мэдээ, мэдээллүүдийг  гаргах, нэгтгэх, тайлагнах
  • Байгууллагын санхүүгийн гүйцэтгэлийн мэдээ, мэдээллийг сангийн яамны шилэн данс, байгууллагын цахим хуудсанд цаг хугацаанд нь байршуулан мэдээллэх
  • Байгууллагын санхүүгийн төсөв төлөвлөгөөг төлөвлөх, хувиарлах, зарцуулах