5 сарын 5.
Олон улсын Эх баригчдын өдөр.

Олон улсын Эх баригчдын өдрийг тохиолдуулан олон сайхан ээжийг эсэн мэнд амаржуулан, мянга мянган үрсийн “Хүйн ээж” болж айл гэрт аз жаргал бэлэглэдэг үе үеийн бүх ЭХ БАРИГЧ нартаа талархал илэрхийлж, баярын мэнд хүргэе.
Налайх дүүргийн ЭМТөвд жилдээ 720 орчим шинэ хүн төрдөг. Эдгээр бяцхан иргэдийг Амь тосч амьдрал бэлэглэдэг Эх баригч нараараа бахархая.

Эх орныхоо залгамж үеийг
Энэрэл жаргалаар тосон аваад
Ээжид нь амлуулж Аавд нь золгуулдаг
Эрхэмээс эрхэм ажил үйлстээ ЭХ БАРИГЧ нартаа та ч бас талархал илэрхийлээрэй.