Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/02 тоот албан даалгаварыг үндэслэн Налайх Эрүүл мэндийн төвийн даргын 2018 оны 06 дугаар сарын 04-ний А/59 тоот тушаалын дагуу энэ сард байгууллагын бүх ажилчдыг биед эвтэйхэн, зөөлөн материалтай дулаан цамцаар хангалаа. Бид ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн тулд Улаанбаатар хотоос ажилдаа ирж буцдаг ажилчдаа 6 сараас эхлэн өөрсдийн унаагаар үйлчилж байна. Мөн ажилчдын өдрийн хоолыг өөрсдийн хоол үйлдвэрлэлийн тасагт хийн хямд үнээр үнэлэн худалдаалж байна. Хоолны мөнгийг сард 30000 мянган төгрөгөөр тооцон ажилчдад олгодог байсан бол 8 сараас эхлэн 55000 мөнгөөр тооцон олгож байна.