Коронавируст халдварын дэгдэлт хил хязгааргүй тархаж буй энэ цаг үед Монгол Улс дахь БНХАУ-аас хөрөнгө оруулагчдын ЗУН-ХУА нийгэмлэгээс Налайх дүүргийн Онцгой комисст 20 гаруй сая төгрөгний үнэ бүхий эмнэлгийн хамгаалалтын хэрэгслийг хандивлаж буйгаа илэрхийлсэн юм.
Хандивыг тус нийгэмлэгийн гүйцэтгэх захирал А.Далангурван тэргүүтэй төлөөлөгчид дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Ч.Раднаабазар, Шуурхай штабын ахлагч Х.Анхбаяр, Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал, ОБХ-ийн орлогч Ж.Энхтөр нарт хүлээлгэн өгсөн юм.
Хандивт энгийн нэг удаагийн маск-32000 ш, мэс заслын хувцас-1000 ш, N95 маск-3000 ш, нэг удаагийн малгай-5000 ш, эмчийн хамгаалалтын халат-1000 ширхэг тус тус багтсан байна. Энэ үеэр дүүргийн удирдлагууд нийт иргэдийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлж ажлын амжилт хүслээ.
Тус нийгэмлэг нь 200 гаруй гишүүн компанитай, 5 салбар холбоодод хуваагддаг байна. Тэдгээрийн ажилчид, сайн дурын иргэдийн оролцоотойгоор 2 удаагийн хандивын аян өрнүүлж 150 сая төгрөгийн мөнгөн хандив хуримтлуулж, үүгээрээ эрүүл мэндийн яамны стандарт шаардлагад нийцсэн эмнэлгийн хэрэгслүүдийг МУ-д гурав дахь удаагаа хандивлаж байгаа нь энэ аж.