Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр “Ачтан” эмнэлгийн есөн ажилтнаас халдвар илэрсэн талаар мэдээллээ.
Иймд “Ачтан” эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдийг яаралтай шинжилгээнд хамрагдахыг анхаарууллаа.
Тухайлбал, 2020 оны 12 дугаар сарын 15-наас хойш “Ачтан” эмнэлгийн амбулатори болон хэвтэн эмчлүүлэх тасагт үйлчлүүлсэн иргэд нэн даруй ойролцоох шинжилгээний төвдөө хандаж, “Ковид-19” халдварын шинжилгээ өгнө үү!