“Халуун сэтгэл in Japan” ТББ-ын залуус шинэ ээж, бяцхан үрсийг эрүүл саруул байхыг хүсэн нярайн эмгэг судлалын хэсгийн хамт олонд 5 ширхэг хөхний саалтуур, 2 ширхэг зайнаас халуун хэмжигчийг өнөөдөр гардуулж өглөө.

 Тус байгууллагын гишүүд нь Япон улсад суралцаж, ажилладаг Монгол залуучуудын төлөөлөл бөгөөд гишүүдийн 90% нь оюутнууд байдаг байна.

 Тэд “Сайхан сэтгэл хамтын хүчээр, Сайн үйлсийг бүтээцгээе” уриан дор нэгдэн Монгол улсын ирээдүй болсон хүүхдүүдийг эрүүл чийрэг өсч торнин, сайхан амьдрахыг хүсэн энэхүү төслийг хэрэгжүүлдэг бөгөөд сургууль, ажлынхаа хажуугаар сайн дурын ажил хийж, хоол хийж зарсан орлогоороо хүмүүнлэгийн үйлсийнхээ санхүүжилтыг бүрдүүлдэг байна.

 Хүмүүнлэгийн үйлсийг түгээн дэлгэрүүлж, сайн санаа, сайхан сэтгэлээр нэгдсэн “Халуун сэтгэл in Japan” ТББ-ын хүмүүнлэг залуустаа хамгийн сайхан бүхнийг хүсэн, талархал илэрхийлье.