Жил бүр хийж бүтээсэн ажлаа үнэлж дүгнэн шинэ оны босгон дээр оны шилдэгүүдээ шалгаруулж, урамшуулдаг уламжлалтай. Энэ онд эмчилгээ, оношлогоо, сувилахуйн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд чанарын ахиц гаргаж, үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэхэд бүтээлч санал, санаачлага гарган хэрэгжүүлж, ажил үйлсээрээ хамт олноо хошуучлан ажилласан алба, тасаг, ажилтнуудыг шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
Байгууллагын хөгжил дэвшилд нэг зорилго, нэг үйлсийн төлөө баг болж, зорилго, зорилтыг амжилттай биелүүлэхэд, үндсэн чиг үүргийг нэр төртэйгээр хэрэгжүүлэхэд хамт олноо манлайлан ажиллаж, байгууллагын “Оны шилдэг”-ээр шалгарсан Та бүхэнд баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн 2021 ондоо улам их амжилт бүтээлээр дүүрэн, үр дүнтэй ажиллахыг нийт хамт олондоо хүсэн ерөөе.