Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн баярыг тохиолдуулан дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга М.Баттулга нар өнөөдөр төрсөн эх, үрийг эргэж, баяр хүргэн гарын бэлэг гардуулан өглөө. 06 сарын 01-ний өдөр 15 цагийн байдлаар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн төрөх тасагт 4 эх төрж, Налайх дүүрэг маань 4 иргэнээр бүл нэмээд байна. Шинэ төрсөн эх, хүүхдүүдийн биеийн байдал сайн байна. Мөн 05 сарын 31-ны өдөр төрсөн 3 эхийг эргэж баяр хүргэхийн зэрэгцээ баярын энэ өдөр төрөх тасагт жижүүрт ажиллаж байгаа эмч, сувилагчиддаа баяр хүргэн дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар гарын бэлэг гардуулан өглөө.
МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛТУГАЙ.