Тархины харвалтын 90 хувь нь 10 эрсдэлт хүчин зүйлээс хамаарсан байдаг. Хүн амын дунд тархины харвалтанд хүргэдэг эдгээр хүчин зүйлүүд болох өөх тос, давс, архи тамхины хэрэглээ өндөр байгаагийн зэрэгцээ жил ирэх тутам амьдралын буруу хэв маяг, стресс, хөдөлгөөн хомсдол, бодисын солилцооны эмгэг өвчнүүд нэмэгдэж байна
Дэлхийн дахинд тархины харвалт нь мэдрэлийн эмгэг дундаас тахир дутуугийн байдалд хүргэх гол шалтгаан төдийгүй, жил бүр 26 сая хүн харвалтаас тахир дутуу болж, нийт нас баралтын хоёрдугаар байрыг, 6 секунд тутамд нэг хүн харвалтанд өртөжжилдээ 17 сая хүн тархинд цус харваж үүнээс 6.5 сая хүн нас барж байна. Манай улсад тархинд цус харвах тохиолдол нэмэгдэж нас баралтын шалтгааны 2 дугаарт орж байна. ДЭМБ-аас Монгол улсыг харвалтын тархалт өндөр орны тоонд оруулдаг.
“ Тархины харвалтад хүргэж буй хүчин зүйлсийн нэг болох хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх зорилгоор дэлхий нийтээрээ “Тархины харвалт”-тай тэмцэх өдрийг “ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЭЦГЭЭЕ!“ уриан дор тэмдэглэж байна.
Таныг гэр бүл , найз нөхөд, хамт олонтойгоо энэхүү хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна.