Улс орон даяар хатуу хөл хорио тогтоож, бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой бүх нийтээрээ өөрсдийн болон гэр бүлийнхээ эрүүл мэнд, амь насны төлөө үүргээ ухамсарлаж, хариуцлагатай байцгаая.
✅Хэвтэн эмчлүүлэгчдэд эргэлт авчирч буй иргэд та бүхэн өглөө 7:30-8:30, орой 19:30-20:30 цагуудад ирэх бөгөөд ирэхдээ хүүхэд болоод өөр хэн нэгнийг дагуулж ирэхгүй байх, заавал амны хаалтаа зүүж аль болох хоорондоо зай барьж эмх цэгц, ээлж дараатайгаар эргэлт зөөж буй ЭМТ-ийн ажилчидтай хүндэтгэлтэй харилцаж, хүлээцтэй байхыг хүсэж байна.
✅Эрүүл мэндийн төвийн эмчлүүлэгчдэд эргэлт оруулж буй ар гэрийнхэн авчирсан эргэлтийн хоол болон бусад том, жижиг гэлтгүй эд зүйлсээ 1 уутанд хийж авчирах. Учир нь 2-4 эмчлүүлэгчийн ууттай эргэлтийг 1 удаад хүргэх байтал уутгүй ирсэн үйлчлүүлэгчээс болж тухайн ажилтан зөвхөн таны эргэлтийг л нэг удаад хүргэх гэх мэт бэрхшээл үүсэж байгаа тул онцгойлон анхаарч, хариуцлагатай байхыг сануулж байна.
Эдгээр шаардлагууд нь танд төвөгтэй, хүнд сурталтай мэт санагдаж болох ч үнэн хэрэгтээ таныг болон таны гэр бүлийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах зорилготой юм.
Амны хаалтаа зөв зүүж, дархлаагаа дэмжиж, хөдөлгөөнөө хязгаарлаж, хүн бүр өөрсдийнхөө төлөө хичээцгээе🙏🙏🙏