Дэлхий дахинаа тархаад буй КОВИД-19 халдвараас сэргийлэх энгийн аргуудын нэг нь хүн хоорондоо 2 метрээс багагүй зай барих гэдгийг ДЭМБ-аас сануулаад байгаа билээ.
Энэхүү дүрмийг хэрэгжүүлэхийн тулд Амбулаторийн тасгийн хамт олон үзлэгийн өрөө бүрийн үүдэнд иргэдэд зориулсан санамж, анхааруулгыг урьдчилан сэргийлэх мэдээллийн хамт байршууллаа.
Ингэснээр үзлэгт дараалал үүсгэн хүлээх иргэд, халдвараас сэргийлэх мэдээлэл авахын зэрэгцээ эрсдлээс өөрийгөө хамгаалж зай барих дүрмийг хэрэгжүүлэх давуу талтай юм.