“Эерэг хандлага-Эмчилгээний эхлэл” аян үргэлжилсээр байгаа билээ. Энэ хүрээнд Амбулаторийн тасгийн хамт олон үйлчилгээний ажилтнууддаа урамшуулан, халдвар хамгааллыг чанд сахин, тохитой цэвэр орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх гэж цаг ямагт хичээнгүйлэн ажилладагт нь талархаж, дархлаа дэмжих халуун чацаргана болон өөрсдийгөө эрсдэлээс хамгаалах амны хаалт, угаалгын бээлийг өглөө.
Үргэлж цэвэр цэмцгэрийг эрхэмлэн орчноо гэрэлтүүлж, нүүрэндээ мишээл тодруулж явдаг Үйлчилгээний багийн хамт олондоо гүн талархал илэрхийлье.