Налайх ЭМТ-ийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн зөвлөх эмч, ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал, ЭБЭ-ийн Зөвлөх зэрэгтэй их эмч Г.Баттулга, Хүүхдийн тасгийн зөвлөх эмч, ЭХЭМҮТ-ийн Амьсгалын Эрхтний Эмгэг Судлалын тасгийн эрхлэгч, Клиникийн профессор, Хүүхдийн тэргүүлэх зэрэгтэй их эмч О.Солонго нартаа болон Хүүхдийн мэс заслын тасгийнхан, ЭХЭМҮТ-ийн нийт хамт олондоо Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв үүсэж хөгжсөний 90 жил, Монгол улсын Хүүхдийн Анхны Эмнэлгийн 90 жилийн ойн баярын мэнд хүргэж, ажил амьдрал нь тэгш дүүрэн байхыг хүсэн ерөөе💐
Налайх ЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүдийг үлгэрлэн чадавхижуулах, эмчилгээний шинэ нэр төрлийг нэмэгдүүлэхэд мэргэжил, арга зүйгээр зөвлөж эх, хүүхдийн эрүүл мэндийн төлөө хамтран ажилладаг ЭХЭМҮТ-ийн удирдлагууд, эмч, мэргэжилтнүүдээ гүн талархал илэрхийлье.
Олон улсын төвшинд цаг үетэйгээ хөл нийлүүлэн, хөгжлийг суваргалах их үйлст нь амжилт хүсье!
Хамтын ажиллагаа маань бат бэх байж, улам өргөжин хөгжих болтугай.