Манай ажилтнаас коронавируст халдвар батлагдсантай холбогдуулан тус тохиолдлын тандалтын судалгааг гаргаж, хавьтлыг тогтоон, дотрын тасгийг хэсэгчлэн хааж, цагдаагийн хамгаалалт гараад байсан билээ.
Тусгаарлалтад нийт 24 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, 93 эмчлүүлэгч, 4 сахиур нийт 121 орсон бөгөөд эдгээр хүмүүсийн
шинжилгээний хариу “сөрөг” гарсан тул хэвтэн эмчлүүлэх эмнэлгийн хамгаалалтыг буулгаж, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийн, үйл ажиллагаа хэвийн үргэлжилж эхэллээ.
ХҮН БҮХЭН ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЖ, ХАЛДВАРААС ХАМТДАА СЭРГИЙЛЦГЭЭЕ.