Хүүхдийн эсэн мэнд амьдрах эрхийг хангах зорилгоор НҮБ-ийн хүүхдийн сангийн санхүүжилтээр 2012-2017 онд Налайх дүүрэгт  хэрэгжсэн. Хүүхдэд ээлтэй дүүрэг хөтөлбөрийн хүрээнд хүүхдэд ээлтэй эрүүл мэндийн үйлчилгээ хөтөлбөр амжилттай хэрэгжлээ.

Good Neighbors ОУ-ын байгууллага Налайх ЭМТ хамтран “Хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэнд , БЗДХ –аас урьдчилан сэргийлэх мэдлэг дадал хандлагыг өөрчлөх зорилгоор итгэлийн хэлхээ ” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд сайн дурын зөвлөгчийн утасны оператор бэлтгэн 70232333 утсаар зөвлөгөө өгч, өрх толгойлсон 500 эмэгтэйд Дотно яриа сургалт зохион байгуулж, 922 хүнээс БЗДХ –аас урьдчилан сэргийлэх мэдлэг хандлага дадалыг судлах судалгаа авч БЗДХӨ илрүүлэх шинжилгээнд хамруулах зэрэг ажилуудыг хийж байна.