“Бид ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө Коронавирусийн халдварын эсрэг бүх анхаарлаа хандуулж ажиллаж байгаа ч бусад төрлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээ тасралтгүй явуулж, хүртээмжийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын суурь хөгжил, чадамжийг цаг алдалгүй сайжруулах нь хамгийн чухал. Тиймээс Налайх дүүргийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс нэн шаардлагатай тоног төхөөрөмж, хүний нөөцийг чадвахжуулах асуудлыг шийдвэрлэнэ. Түүнчлэн энэ нэгдүгээр сардаа багтаан тус дүүрэгт PCR шинжилгээний шинэ лабораторийг байгуулахаар ажиллаж байна. Ингэснээр дүүргийн ард, иргэддээ цаг алдалгүй шуурхай шинжилгээ хийх, тусламж үзүүлэх боломж бүрдэнэ” гэлээ.
/Налайх ЭМТ-д ажиллах үеэр хэлсэн үгнээс/