Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын үндсэн чиглэл, зорилтын хүрээнд нийслэлд албан байгууллага, хамт олны дунд Эрүүл мэндийн сайдын 2009 оны 184 дүгээр тушаал, өрх, иргэдийн дунд Нийслэлийн Засаг даргын 2003 оны 504 дүгээр захирамж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2015 оны А/55 тушаалын болзолт журмын дагуу “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн” аяны болзол ,  Ажлын байранд хийх дасгал хөдөлгөөнийг сургах ажлыг   Дүүргийн 20 байгууллагын 522 ажилтан албан хаагчдыг хамруулан 2018 оны 02 сарын 01 өдрөөс 05 сарын 20 өдөр хүртэл зохион байгууллаа.

Энэхүү шалгаруулалтын дагуу дүүргийн хэмжээнд 1-р шатны шалгаруулалтыг зохион байгууллаа. Үүнд Эрүүл ажлын байр шалгаруулалтанд

  • Нийгмийн даатгалын хэлтэс
  • Дулааны станц ТӨХК
  • Чандмань Налайх ОНӨААТҮГ
  • Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв
  • 109-р дунд сургууль
  • Налайх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс
  • Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс
  • Эрүүл мэндийн төв гэсэн байгууллагууд материалаа ирүүлсэн.

Эдгээр байгууллагуудаас дүүргийн ажлын баг хуралдан шалгаруулалт хийж Дулааны станц ТӨХК, 109-р сургууль /2017 онд мөн материал явсан/

Эрүүл мэндээ дээдлэгч өрхөөр

  • 4 хороо К.Базар
  • 2 хороо Б.Батцэнгэл нарын гэр бүл

Эрүүл мэндээ дээдлэгч иргэнээр

  • 1 Хороо Р.Туяа
  • 3 хороо Мөнхтулга нарыг сонгон шалгаруулж НЭМГазарт хүргүүлсэн.

2-р шатны үнэлгээ хийж өрх, иргэдийн амьдардаг гэр, байр сууц, ажлын байранд газар дээр нь очиж танилцах, тэдэнтэй ярилцлага хийх, мэдлэг сорих шалгалт авах замаар сонгон шалгаруулж Налайх дүүргээс

  • Эрүүл ажлын байр 2-р зэргийн өргөмжлөл 109-р бага сургууль
  • Эрүүл ажлын байр 3-р зэргийн өргөмжлөл Налайх Дулааны станц ТӨХКЭрүүл мэндээ дээдлэгч өрхөөр 4 хороо К.Базар, 2 хороо Б.Батцэнгэл нарын гэр бүлЭрүүл мэндээ дээдлэгч иргэнээр 1 хорооны иргэн Р.Туяа