2019 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага өнөөдөр дүүргийн хэмжээнд эхэллээ. Цэрэг татлагын үйл ажиллагаа Налайх дүүргийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн урлагын зааланд явагдаж байгаа бөгөөд энэ сарын 18, 19-ны өдрүүдэд үргэлжлэх юм.
Цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах тус ажлын хүрээнд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, эрүүл мэндийн байдлыг тодорхойлохоор Налайх ЭМТ-ийн 37 эмч, мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.
Энэ хүрээнд цэргийн насны залуучуудад болон тэдний ар гэрийхэнд “ЭМД-ын ач холбогдол”-ын талаархи сургалтыг зохион байгуулж, мэдлэг мэдээллийг олгохоос гадна БЗДХӨ-ний шинжилгээнд хамруулах ажил мөн хийгдэж байгаа юм.
Иймд 18-25 насны залуучууд та бүхэн иргэний үүргээ биелүүлж цэрэг татлагадаа идэвхтэй оролцохыг уриалж байна.