2020.01.09-нөөс хойш 3413 иргэн тусгаарлагдан, ажиглалтанд байсан бол өнөөдрийн байдлаар 2083 иргэн ажиглалтанд байна.
Тэднийг эмчилж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байсан 300 эмч эмнэлгийн мэргэжилтэн мөн ажиглалт, тусгаарлалтад давхар байж, гэрийн ажиглалтанд шилжиж байгаа.
Коронавирусийн нэгдүгээр давлагааг бид иргэдтэйгээ хамт амжилттай давсан ч, хэрэв хоёр дахь давалгаа үүсэхэд хэрхэн сэргийлэх, яаж хохирол багатай давах, хэрхэн урьдчилан сэргийлэх, бэлэн байх, эмнэлгийн тусламжийг сайжруулахаар төлөвлөж байна.
Ховд, Дорнод аймагт лабораторийн шинжилгээ хийх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлдэж байна. Дараа нь Дархан-Уул, Орхон аймгуудын эмч мэргэжилтнүүдийг мөн ХӨСҮТ-д бэлтгэнэ.
Монголын хүн амд тохиолдож байгаа тохиолдлын тоотой харьцуулаад 7 үе шаттайгаар 5000 орыг дэлгэхээр ажиллаж байна. Ор дэлгэхэд эмнэлгийн тусламжийн хэвийн байдлын хэрхэн хангах талаар анхаарч байна.
Шаардлагатай бол төлөвлөгөөт мэс засал, сэргээн засах эмчилгээг түр хойшлуулах, хувийн хэвшлийн эмнэлгүүдэд шилжүүлэх зэргээр тооцоолж байна.