Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх 10 хоногийн дархлаажуулалтын аян улс орон даяар эхлэн эд өрнөж байгаа билээ. Энэхүү дархлаажуулалтад хамрагдах зорилтот бүлгийн нэгд ЭМБ-ын ажилтнууд зүй ёсоор багтаж байгаа юм.
Иймд 10 сарын 1-10 ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй томуугийн эсрэг дархлаажуулалтын аяны хүрээнд Налайх ЭМТ-ийн бүх ажилтнуудыг Амбулаторийн тасгийн Дархлаажуулалтын кабинетын 306, 308 тоод хүрэлцэн ирж, томуугаас сэргийлэх вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Эрүүл мэндийн байгууллага нь төрийн үйлчилгээний байгууллагын хувьд олон хүнтэй харилцах нь аливаа эрсдэлийг нэмэгдүүлэх төдийгүй халдварт болон халдварт бус өвчний үед тэргүүн эгнээнд байж, ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь насны төлөө цаг наргүй ажиллаж байдаг.
Иймд Засгийн газар, ЭМЯ-наас бодлогын хүрээнд салбарын ажилтнуудыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, дархлаа тогтоох, тэдний нийгмийн асуудлын нэн түрүүнд байрлах эрүүл мэндийг хамгаалах зорилгоор дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамруулдаг юм.