Манай улс дотооддоо халдварын голомт тогтоогдсон энэ цаг үед бүх шатны ЭМБ-ууд тэргүүн эгнээнд бэлэн байдалд ажиллаж байгаа. Улс, нийслэлийн зүгээс халдварыг түргэн хугацаанд хумих, эрт илрүүлэх зорилгоор түргэвчилсэн оношилгооны цэгүүд нээн ажиллуулж байна.
Энэ нөхцөлд Налайх ЭМТ-ийн бүх ажилтнууд халдварын түргэвчилсэн оношилгоонд хамрагдахыг зэрэгцээ, шинжилгээг зөв авах арга аргачлалд суралцаж хүн бүр бие биеэсээ шинжилгээ авч, оношлоход гардан суралцлаа.
Шинжилгээ хэсэгчлэн хийгдэж байгаа ба өнөөдрийн байдлаар 249 ажилтан, албан хаагчид хамрагдаж, бүгд СӨРӨГ гарсан байна.
Энэхүү сургалт, оношилгоог Налайх ЭМТ-ийн Халдвар судлаач эмч Б.Ирэх-Амарчулуун, Лабораторийн эрхлэгч Г.Ханджамц, лаборант Б.Баярсайхан нар удирдан амжилттай зохион байгуулж байна.
Нэг ч гэсэн оношлуурыг үнэ цэнийг эрхэмлэн өөрсдөө шинжилгээнд хамрагдахын зэрэгцээ хүн бүр түргэвчилсэн оношлуурын сорьц авах заавартай танилцаж, хамар, залгиурын арчдас авах, хадгалах, тээвэрлэх стандартыг мөрдөж ажлын байрандаа дадлагажиж, суралцаж буйгаараа ач холбогдол өндөртэй байлаа.