Дотрын нэгдүгээр тасагт хэвтэж эмчлүүлсэн Өндөр настан н.Долгорсүрэн гуай Д.Оюунмаа эрхлэгчтэй тасгийн хамт олонд талархаж, чин сэтгэлийн илэрхийлэл болгон өөрийн зүгээс мини хөргөгч, ус буцалгагч, 32 инчийн телевизийг бэлэглэсэн байна. 
Тэрээр тус тасагт хэвтэн эмчлүүлсэндээ их сэтгэл хангалуун байгаа төдийгүй эмчилгээ үйлчилгээ сайтай, түргэн шуурхай үйлчилгээтэй, найрсаг хамт олонд талархаж, их баярлаж байгаагаа хэлсэн юм.
Олон хүнийг тав тухтай орчинд үйлчлүүлэх бүхий л таатай боломжийг бий болгохоор зорин ажилладаг манай хамт олон дээрхи сэтгэлийн бэлгийг үйлчлүүлэгчдийн өрөөнд байршууллаа.
Эмчлүүлээд эрүүл болоод гарах үйлчлүүлэгчийг хараад эмч, эмнэлгийн мэргэжилтэн бидэнд ажил, мэргэжлээрээ бахархах хамгийн сайхан цаг үе байдаг билээ.

Цаг наргүй ажилдаа түүртэлгүй хичээнгүйлэн зүтгэдэг хамт олондоо болон эмчлүүлэгч танд хамт олныхоо нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
Энх явж, Мөнх жаргаарай