Тухайлбал, 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Соёлын төв өргөөнд “Эмоци” продакшины тоглолтыг үзсэн буюу “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох хэсэг хүмүүс мэдээллээ буруу зөрүү өгөх, шинжилгээнд хамрагдахаас зайлсхийх асуудал гарч байгаа тул цар тахлаас ард иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалахын тулд өөрсдийн үүрэг хариуцлагаа ухамсарлах нь зүй ёсны хэрэг юм.
Халдварын голомтонд тандалт, судалгаа, шинжилгээ, хариу арга хэмжээ авах үйл ажиллагаанд иргэдийг үүрэг хариуцлагаа ухамсарлан идэвхитэй оролцохыг эрүүл мэндийн байгууллагуудаас зөвлөж байна.
Тоглолт үзсэн хүмүүс дараах утсаар холбогдоно уу
92263888, 92268517