ЭМХТ, Японы ОУХА-ны “Жайка” байгууллага, МСНийгэмлэг хамтран өнөөдөр “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлага” сургалтыг зохион байгуулж байна.

Тус сургалтанд Багануур, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол дүүргийн ЭМТ-үүд, Төв аймгийн НЭ, ЦССҮТ, СЭМҮТ, ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл 45 эмч, мэргэжилтэн оролцож байгаа бөгөөд Налайх ЭМТ-ийн ёс зүйн хэсгийн хорооны гишүүд болон ахлах сувилагч нарын төлөөлөлүүд хамрагдаж байна.

Сургалтын агууллагад Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, Мэндчилэх ёс, Гадаад төрх ба хувцаслалт, Эерэг харилцаа, Сонсох чадвар, Хандлага зэрэг сэдвүүд багтсан байна.

Уг сургалт нь энэ оны турш 8 удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт 400 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг хамруулаад байгаа аж.

Энэхүү сургалт нь онол болоод дадлага хосолсон тул практикт нэвтрүүлэхэд илүү дөхөм төдийгүй бусад орны мэндчилгээ, харилцааны давуу талыг харьцуулан жишээлж ажил, амьдралдаа хэрэгжүүлэхэд энгийн ойлгомжтой аргаар зааж буйгаараа онцлог юм.